Бал сараараа аварга загасны хоол болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 18

Бал сараа тэмдэглэн аялж байсан хосууд Энэтхэгийн далайд загасанд бариулж амиа алджээ. Нөхрийг нь Маrtin Redmond  гэдэг бөгөөд өдгөө 30 настай байсан аж. Тэд английн landcashire хотоос Seychelles-д ирсэн байжээ. Нутгийн рестораны эзний хэлснээр: “Тэд Мягмар гарагт далайн эрэг рүү явж харагдсан. Удалгүй цагдаагийн дуут дохио дуугарч, тэд маш ихээр цус алдсан, хөл, гар нь нэлээд шархдсан ирсэн. Бидний ажигласнаар түүний эхнэр нь Англи эмэгтэй шиг харагдсан. Бид удаа дараа тусламж үзүүлсэн учраас түүнийг амьд үлдэнэ гэж итгэж байсан. Гэвч удалгүй нас барсан" гэжээ. Нутгийн нэгэн оршин суугч "Бид энэ далайн эрэг дээр 36 жил амьдарч байгаа бөгөөд аварга загас хүнд халдахыг энэ сард л анх удаа үзлээ. 16 хоногийн өмнө бас энд ийм хэрэг гарсан" гэв. Мөн саяхан Рraslin-ын арлын эрэг дээр ийм хэрэг гарсан тухай цагдаагийнхан мэдэгдсэн юм. Хохирогчид  La Reserve зочид буудалд байрлаж байсан бөгөөд энэ тухай буудлын ажилчид нь Рrеss Аssociation -д мэдээлжээ. Далайн эрэг орчмыг лхагва гарагийн өглөөнөөс эхлээд тороор битүүмжилсэн бөгөөд маргаашнаас аварга загасыг барих ажлыг эхлүүлнэ гэж цагдаагийнхан мэдээлжээ. Нутгийн эрх бүхий хүмүүс энэ тал дээр ихээр анхаарал хандуулж байгаа бөгөөд тэд өмнөд Африкийн мэргэжилтнүүдийг урьж загасны шинжийг тогтоолгож туслахыг хүссэн авч одоог хүртэл хариу өгөөгүй байна.

Эх сурвалж:Монголын мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top