АНУ-ын Теrrafugia компани нисдэг автомашиныг ирэх жилээс худалдаанд гаргах болсноо мэдээллээ. Тэд одоогоос яг жилийн өмнө буюу 2009 оны гуравдугаар сард анхны туршилтаа хийж байсан юм. Тransition гэж нэрлэсэн уг загвар нь далавчаа эвхсэн үедээ үнэхээр автомашин гэж хэлэгдэхээр хэлбэртэй болдог ажээ. Энэ "машин" 185 км-ийн хуртайгаар буулгүй 725 км нисч чадна. Харин газар дээгүүр 105 км/ц хурдлах чадалтай. Орчин үеийн спорт машинуудын хаалгаа хаадаг аргыг ашиглан хийсэн далавч нь 30 секундэд дэлгэгдэж, хураагддаг аж.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 0 )