Францын алдарт жүжигчин Жерар Депардье Парисаас Дублин хүрэх онгоцонд нисэх гэж байхдаа өмдөндөө шээсэн байна. Түүний суусан онгоц хөөрөхөд нь асуудал гарсан тул нистэлээ 15 минут хүлээх шаардлага гарчээ. Тэрээр онгоцны үйлчлэгчид хандаж бие засмаар байгаагаа хэлсэн ч үйлчлэгч түүнд 15 минут хүлээхийг санал болгосон байна. Гэвч Депардье тэсгэл алдан өмднийхөө цахилгааныг тайлалгүй өмдөн дотроо буюу шалан дээр шээж орхижээ. Тухайн үед алдарт жүжигчин Депардье нэлээдгүй халамцуу байсан байна.
Б.Эрдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )