Эрдэмтэд илүү их эрчим хүч гаргаж авах арга оллоо. Европын цөмийн эрчим хүчний судалгааны төв (ЕЦЭХСТ)-д байдаг цөмийн туршилт хийх лабораторид протоныг бөмбөгдөж туршсан нь амжилттай болж таамаглаж байснаас 3.5 дахин их эрчим хүч ялгарсан байна. Туршилт амжилттай болмогц гарсан үр дүнд гайхширсан судалгааны багийн ажилтнууд сэтгэл хөдлөлөө ил гаргасан байна. ЕЦЭХСТ-ийн захирал "Энэ үе бол бол шинжлэх ухааны түүхэн дэх хамгийн агуу цаг мөч байлаа" гэж хэлсэн байна. Харин тус байгууллагын төлөөлөгч Паоло Катапаногийн хувьд энэ бол "Шинэ үеийн эхлэл" гэж мэдэгдсэн.
Эрдэмтэд энэхүү нээлтийг хоёр жилийн судалгааны үр дүнд хийсэн байна. Тэд орчлон ертөнц, материйн зүй тогтлыг судалж байсан бөгөөд хүний танин мэдэх үйл хэрэгт томоохон түлхэц өгөх аж. Цөмийн туршилт хийх 27 км урт байгууламжийг Женевээс холгүй барьж ашиглалтад оруулсан нь ийнхүү эхнээсээ ашгаа өгч эхэллээ. Энэхүү туршилтын байгууламжид өмнө нь гэрлийн хурдыг нарийвчлалтайгаар хэмжиж байсан билээ.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 0 )