«Борат», «Бруно» киноны од тэрээр «Диктатор» хэмээх инээдаийн кинонд тоглож байна. Тэр ажил дээрээ галзуу нэгэн ч охиныхоо дэргэд эгэл даруу аав болдог байна. Саша /39 нас/ зураг авалтын үеэр жирийн ресторанд хооллочихдог бол харин завсарлага гарангуут эхнэр хүүхэд рүүгээ яаран оддог ажээ. Гэртээ ирээд нам гүм орчинд таашаал мэдэрдэг гэж тэр ярьдаг. Түүний эхнэр Айла Фишер /34 нас/ гурван настай Олив болон ой гарантай Элула охин нар аавыгаа завтай үед Манхэттенээр зугаалах дуртай гэнэ. Аав нь охидтой тун чиг хайртай ажээ.
Бэлтгэсэн Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )