Ким Кардашиан хуримынхаа өглөө юу өмсөв

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 22

Энэ сарын 20-нд нижгэр хурим хийсэн Ким Кардашиан болон түүний нөхөр сагсан бөмбөгч Крис Хамфрис нарын  хуримын талаарх мэдээ гадуур тараагүй нам гүм л байна. Гэхдээ  түүнийг хуримынхаа өглөө юу өмссөнийг  бид бусдаас түрүүлж мэдээлж байна. Тодруулбал  тэрээр 20-ны өглөөг  Санта Барбара дахь  “Дөрвөн улирлын зочид буудал”-д угтсан бөгөөд өөрийг нь ангуучлах гэсэн  сэтгүүлчдээс зугтаж буудлын арын хаалгаар гарсан ч баригджээ.
Тэрээр энэ үеэр биед эвтэйхэн цагаан цамц, өмд өмссөн бөгөөд  Монтекитод болох хуримандаа очихоор өөрийн хувцас, унааг хүлээж гадаа зогсож байсан юм.  Тэрээр хуримынхаа өдрийн талаар өөрийн твиттертээ: Өнөөдөр чухал өдөр. Ийм сайхан өдөр болж байгаа гэдэгт итгэж ч чадахгүй байна.  Намайг дэмжсэн та бүхэндээ баярлалаа гэж бичсэн байна. Бас бүгдэд нь хайртай шүү.  Вера Вангийн зохион бүтээсэн хуримын даашинз өмсөж байгаа. Надад зохиж байгаа.  Би даашинзандаа сэтгэл хангалуун байгаа” гэжээ. 

А.Аюурзана


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top