ОХУ-ын Тувагийн бүгд найрамдах улс сүлд дуугаа өөрчилжээ. Хуучны сүлд дуу болох “Тооруктуг долгай тандым” дуу нь тувачуудын сэтгэлийг хөдөлгөж чадахгүй байна гэдэг шүүмжлэлийг араасаа байнга дагуулж байсан билээ. Байгуулагдсаны 90 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэж байгаа Тува улс “Би тува хүн” гэсэн дууг албан ёсоор сүлд дуу болгосон байна. Уг дууг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын тувачууд зохиосон гэнэ. Үгийг зохиосон Окей Шанагаш, хөгжмийн зохиолч Кантомур Сарыглар нарт тус улсын ерөнхийлөгч Тувагийн соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан байна.
Б.Эрдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )