АНУ-ын Мерилэнд мужийн их сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тэд хөгжим сонсох нь хүний зүрх судасны ажиллагаанд инээснээс илүү сайнаар нөлөөлдгийг тогтоосон байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийг дөрвөн бүлэг болгож туршилтыг нь явуулан, тус бүрд нь түгшүүртэй, хөгжилтэй, уянгын хөгжим сонсгожээ. Судалгааны дүнд хөгжилтэй хөгжим сонсоход судасны хана 26 хувиар тэлж байсан гэнэ. Харин хамгийн доогуур үзүүлэлт түгшүүртэй хөгжим сонсоход илэрч байжээ. Хүний хүсэл сонирхол өөр өөр учир сонсох хөгжмийн төрөл нь ч өөр байх жишээтэй. Иймээс хүссэн хөгжмөө сонссоноор зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж болох талаар эрдэмтэд зөвлөж байна.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )