Кристина арай үнэрхчихсэн юм биш үү?

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 23

Ким Кардашиан болон түүний сагсчин найз Крис нарын хурим энэ сарын 20нд болсон билээ. Хэдийгээр хэвлэлийнхэнд хаалттай болсон ч энэ хуримын талаарх мэдээлэл эхнээсээ задарч байна. Олны танил хүмүүс, тэр тусмаа Ким Кардашианы хувьд 20,000 ам.долларыг хуримын бялуу, даашинзад зарцуулбал нэг их гайхаад байхааргүй үзэгдэл. Крис Крим нар нижгэр тэмдэглэж байгаа хуримдаа Кристина Агулера, Женнифер Лопез зэрэг дэлхийн хэмжээний дуучдыг урьсан юм байх. Гэхдээ дуулуулахаар л даа. Кристина Агулерад 1,000,000 ам,доллараар дуулж өгөөч гэж санал тавихад цаадах нь би хамгийн багадаа 2,4 сая еврогоор өөрөөр хэлбэл 3,4 сая ам.доллараар дуулна гэж гэдийгээд хөдлөөгүй юм байх. Дуучин хүн ганц удаа ханшаа буулгаж дуулаад өгөхөд яахав дээ.

А.Аюурзана

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top