Холливудын бараг л үлгэр жишээ гэр бүл болох Бен Аффлик, Женнифер Гарнер нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж байна. Хосууд одоогоос зургаан жилийн өмнө дуулиантайгаар дэр нэгтгэж байсан юм. Тэр үед Бен Аффлик Женифер Лопезоос гэрлэлтээ цуцлуулаад удаагүй байсан болохоор энэ хуримыг олон жилийн настай байна гэдэгт олон хүн эргэлзэж байсан түүхтэй. Гэсэн ч Бен Аффлик, Женнифер Гарнер нарын хурим өнөөдрийг хүртэл “амжилттай” урт насалсан бөгөөд таван настай Войлет, хоёр настай Серафина Роос Элизабет Аффлек хэмээх хоёр охинтой болоод байгаа. Охид дүүтэй болох гэж байгаадаа тун баяртай байна.
А.Аюурзана
Сэтгэгдэл ( 0 )