”U2” хамтлагийн баримтат киноны нээлт болно

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 23

Торонтогийн кино наадам ирэх есдүгээр сард болох бөгөөд наадмын үйл ажиллагааг нээж домогт "U2" хамтлагийн баримтат киног үзүүлэх юм байна. Наадмын хаалтын кинонуудаар Билл Найти, Ричел Вейз нарын тоглосон "Найм дахь хуудас", Николь Кидманы тоглосон "Хууль зөрчигч", Роберт де Нирогийн тоглосон "Киллер элит" нарыг нэрлэжээ. Тус наадамд нэрт кино найруулагч Люк Бессон, Теренс Девис, Майкл Винтерботтом нар оролцох гэнэ. Домогт "Загалмайлсан эцэг", "Апокалипс" киноны найруулагч Фрэнсис Форд Коппола найруулж, Вэл Килмерийн гол дүрд нь тоглсон "Твикст" хэмээх нууцлаг аллагын тухай триллер кино мөн нээлтээ хийх ажээ.

Эх сурвалж: Монголын үнэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top