Украины экс ерөнхий сайд Юлия Тимошенкогийн биеийн байдал муудсаныг түүний өмгөөлөгч Юрий Сухов хэлсэн тухай УНИАН агентлаг дамжуулжээ. Тимошенко шүүх хуралд цаашид оролцож чадах эсэхэд нь эргэлзэж буйгаа тэр мэдэгдэв.
“Би сая харсан. Биеийн байдал нь муудсан нь гаднаас нь харагдаж байна. Тухайлбал, цус их алдсан” гэж Сухов шүүхийн байрны дэргэд сэтгүүлчдэд хэлжээ. Хувийн эмчид нь үзүүлэх хүсэлтээ гаргасан гэж тэр бас мэдэгдэв.
Тимошенко өөрөө наймдугаар сарын 22-нд шүүх хурал дээр хэлэхдээ “үл танигдах өвчний” шинж тэмдэг түүнд байгаа, тэр нь улам газар авч байна. Бусад эмч нарт итгэхгүй тул өөрийн эмчид үзүүлнэ гэсэн байлаа. Харин шүүгч Родион Киреев “шүүгдэгчийн биеийн байдал муу биш” гэсэн байна. Урьдчилан хорих төвийн эмч нарын үзлэгээр гэж шүүгч хэлсэн боловч Тимошенко ямар ч эмнэлгийн үзлэг байгаагүй гэжээ. Тимошенко өвчтэй гэж өнгөрсөн долоо хоногт түүний намын орлогч дарга Александр Турчинов өөрийн твиттерт бичсэн байв. Биенд нь хагарсан судасны ул мөр ихээхэн гарч ирсэн гэж тэр мэдээлжээ. Хордуулж байгаа гэсэн сэжгийг мөн тэр хэлсэн байлаа.
Сэтгэгдэл ( 0 )