Антарктидын озоны цоорхой томорсоор

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 26

Дэлхийн цаг уурын байгууллагын мэргэжилтнүүд энэ онд Антарктидын озоны цоорхой өнгөрсөн оныхоос харьцангуй томрох тухай мэдээлэл хийсэн байна. Давхраат мандалд ажиглагдсан өөрчлөлт нь озоны давхаргын нөхөн сэргээлтэд саад болж болзошгүй гэнэ.  Иймээс ДЦУБ-ын бүх гишүүн орнууд давхраат мандлын хэмжилтийн хөтөлбөрийн хүрээнд  эдгээр хэмжилтийг нэмэгдүүлж,  дэмжлэг туслалцаагаа үргэлжлүүлэх нь маш чухал байгааг онцолжээ. Антарктидын озоны цоорхой нь 2008 оны 9 дүгээр сарын 13-ны байдлаар 27  сая ам км талбайг хүрсэн байна. Харин  2007 онд хамгийн ихдээ 20 сая ам  км хүрч байжээ. Энэ жил озоны цоорхой хэр томрохыг хэлэх аргагүй байна.

R.Slava

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top