Дэлхийн хамгийн залуу нөхөр долоо, хамгийн залуу эхнэр есөн настай

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 27

Бяцхан охин бүр гоёмсог цагаан даашинз өмсч, хөөрхөн гүнж болчихоод мөрөөдлийн ханхүүтэйгээ хуримаа хийхийг хүсдэг билээ. Тэгвэл Даллас мужийн хүүхдийн эмнэлэгт хэвтэж байсан есөн настай Жайла Купер охин гэрлэх насаа үзэх хувьгүй нэгэн байжээ. Аймшигт хорт хавдраар өвчлөөд хоёр жилийг үдэж байсан түүнд амьд явах долоохон хоногийн нас үлдээд байхад гэр бүлийнхэн болон эмнэлгийн хамт олон нь долоон настай хамгийн сайн найзтай нь албан ёсоор гэрлүүлэхээр шийдсэн байна. Жайлатай хамт нэг тасагт эмчлүүлдэг сайн найз нь болох энэ хүү ч хоногийн тоо нь гүйцэх болсон хайртай найзтайгаа дуртайяа хуримлаж, эцсийн хүслийг нь сэтгэл хангалуун биелүүлжээ.

Эх сурвалж: Амралтын шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top