60 жил тусдаа амьдарсан хоёр

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 27

Борис сайхан гэргий Аннатайгаа гэрлээд гурав ч хоноогүй байхдаа Зөвлөлтийн Улаан армийн цэрэгт татагдан оджээ. Цэргийн албаа хаагаад ирэхэд Анна нь Сталины тушаалаар аав ээжтэйгээ цуг Сибирь рүү нүүсэн байв. Хагацсан амрагууд бие биеэ дэндүү удаан буюу бүхэл бүтэн 60 жилийн турш эрж хайн, хүлээсний эцэст эргэн уулзжээ. Анна "Би түүнийгээ энэ олон жилийн дараа дахин харж байгаадаа үнэхээр итгэж чадаагүй. Зөнөг эмгэний нүд хий юм үзлээ л гэж бодсон. Нэг л танил дотно эр өөдөөс минь тас ширтэн зогсч байхаар нь түүнийгээ таньсан юм. Тэр агшинд зүрх маань залуухан охиных шиг хүчтэй  цохилж, аз жаргалын нулимс нүдийг минь хоромхон зуурт бүрхсэн" гэжээ. Харин 80 насыг зооглоод байсан Борис эцэг эхийнхээ булшийг эргэхээр очихдоо хуучин байшингийнх нь дэргэд зогсох Аннагаа олж хараад нүдэндээ ч итгэхгүй байсан нь тэр юмсанж. Тэр л байшинд хос дөнгөж гэрлэснийхээ дараа хэдхэн хоног хамт амьдарсан юм байна. Тэрээр "Би түүн рүүгээ гүйж очоод л тэвэрч авсан. Тэгээд хань минь, хайр минь, амьдрал минь, чамайгаа би хичнээн удаан хүлээв дээ гэж хэлсэн" хэмээн хүүрнэжээ.

Эх сурвалж: Амралтын шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top