Саяхан япончууд дэлхийд алдартай хий vзэгдэлт арлынхаа 35 жилийн ойг тэмдэглэсэн. Энэ бол Нагасаки хотоос 15 км-ийн зайтай орших Хашима арал юм. Баруунаас зvvн тийш 160 м, умардаас өмнөд хvртлээ 480 м хэмжээтэй. Тэндхийн эзэн нь загас, нvцгэн чулуу, далайн шувууд. 1890 онд "Митсубиши Шокаи" компани уг арлыг худалдан авч чулуун нvvрсний уурхай байгуулжээ. Vvнийг дагалдаад ажилчдыг байрлуулах орон сууц барьж эхэлсэн байна. 1916 он гэхэд Японы анхны блокон байшингууд энэ арал дээр саvндэрлэж эхэлсэн бөгөөд далайн шуурганаас хамгаалах vvднээс эргийн дагуу чулуун ханыг ч босгожээ. Тэр цагаас хойш арлыг "Гунканджима" хэмээн нэрлэх болов. Дэлхийн II дайны vед Хашима нь Японы аж vйлдвэрvvдийг тvлшээр хангах гол тvшиц газар болоод байлаа.
Ингээд ннvрсний аж vйлдвэрлэлийг даган арал дээр амьдрал цэцэглэсээр 1960 он гэхэд хvн ам нь 5267 хvрсэн байна. Арал дээр бvр бага болон дунд сургуулийг ч байгуулжээ. Эмнэлэг, буддын болон синтоистийн сvм ч vvд хаалгаа нээв. Ингээд эх газар луу явах ямарч шаардлага арлынханд гарахаа болив. Арлын вант улс. Гэтэл 1960 он гэхэд нvvрсний ордын нөөц дуусах нь тэр. Бvх япон даяар шинэ нvvрсний болон нефтийн ордыг эрж хайж байх vеэр уг арлын оршин суугчдын тоо багассаар байжээ. Ингээд 1974 он гэхэд Хашима дээр ердөө 2000 орчим хvн л vлдээд байсан юм. харин 1974.01.15-нд "Митсубиши" уурхайг хааж байгаагаа мэдэгдээд бvх ажилчдыг арлаас явахыг шаардсан байна. Тэр оны 04.20-ний өдөр арал дээрх хамгийн сvvлчийн оршин суугчид явжээ. Ингээд эзэнгvй хаягдсан арал Крейсер биш Хий vзэгдлийн хөлөг гэх нэртэй ч болов.
Тvvнээс хойш 30 жил болоход арал дээр хэн нэгэн нь ирсэн болон амьдрахыг оролдсон гэх нэг ч тохиолдол албан ёсоор бvртгэгдээгvй гэдэг. Харин арлыг сvйрлын тухай киноны зураг авалтын декораци болгон ашиглаж байв.
Харин арлыг шинээр 21-р зуунд дахин нээсэн. 2005 онд арал дээр сэтгvvлчдийн баг хvрэлцэн очжээ. Гэхдээ тэдэнд чөлөөтэй тэнэх боломж байгаагvй. Хуучирч муудсан барилга хэзээ мөдгvй нурах аюултай байжээ. Өнгөрсөн оны 09 сард Хашима арлыг НYБ-ын өв санд бvртгэж авсан бөгөөд цаашдаа Тайшо болон Шовагийн эрин vеийн тvvх дурсгалт газар болгох зорилготой байгаа гэнэ. Нагасаки хотын удирдлага арлыг парк музей болгох бололтой.
Бэлтгэсэн Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )