Усны бохирдолтыг робот загас хянана

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 27

Зайг ажилладаг загас хэлбэртэй, усны бохирдлыг хянах роботуудыг Испанийн боомтын усанд тавьсан тухай мэргэжилтнүүд мэдээлжээ. 1,5 метр урт робот нь загасны адил сүүлээ шарван усанд сэлдэг гэж Эссэкс их сургуулийн роботын мэргэжилтэн Хуошен Ху ярьсан байна. Робот загас нь усан дахь хүчилтөрөгчийн хэмжээг хянах мэдрэгч, усанд нефть, газар доорх хоолойгоор усанд бохир ус асгарсныг илрүүлэх төхөөрөмж суурилуулжээ. Шинэ төрлийн загас нь Европын холбооноос олгох 3,6 сая долларын буцалтгүй тусламжийн хүрээнд Испанийн хойд нутгийн Гижон боомтын нутгаар эргүүл хийх аж. Гижон боомтын удирдлагууд энэ технологийг их сонирсон учир тус боомтыг сонгосон гэж Хуошен хэлжээ. Робот загас цуглуулсан мэдээллээ утасгүй интернэтээр боомтын хяналтын төвд дамжуулдаг аж. Үүнээс гадна уг роботод удирдлага шаардлагагүй бөгөөд өмнө нь таарсан чулуу, хад зэргийг мэдрэгчийн тусламжтай тойрч явдаг гэнэ. Түүнчлэн загаснуудын зай дуусах үед найман цагийн нөөцлүүртэй учир дахин цэнэглэхээр боомтын хяналтын төв байр руу автоматаар эргэдэг байна. Загас тус бүр 28 мянган долларын зардлаар бүтдэг аж. Робот загас нь хоёр секундэд нэг метр хурдлах чадвартай гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top