Эмч нар өвчтөнөө хагалгааны орон дээр хаяж зугатжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 29


БНХАУ-ын иргэн Зу овогт ослын улмаас Шанхайн Ардын гуравдугаар эмнэлэгт хүргэгдэж хагалгаа хийлгэхээр болжээ. Эмч сувилагч нар хагалгаа хийхээр бэлдэх байх үеэр тус эмнэлгийн нэгэн өрөөнд гал гарч бөөн  утаа униар болсноос  эмч сувилагч нар өвчтөнөө хагалгааны өрөөнд орхиод гарцгаасан байна. Тэднийг ийн үймж сандарч байх хооронд өвчтөн аль хэдийнэ угаартан нас баржээ.  Энэ хэргийн улмаас тус эмнэлгийн дарга өвчтөний ар гэрийнхэнд мөнгөн туслалцаа үзүүлэхээр болсон байна. Харин уг хэргийг яаж шийдэх нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ.

Б.Эрдэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top