Малдивийн Рангали аралд орших Конрад Малдив зочид буудлын хамт олон Энэтхэгийн далайн дунд Итаа хэмээх зоогийн газар байгуулжээ. Энэ зоогийн газар нь 12 хүний суудалтай бөгөөд урьдчилсан байдлаар захиалга авдаг байна. Нэг хүний оройн цогц хоол 320 ам.долларын өртөгтэй ажээ. Далайн дунд байрлах энэ зоогийн газрын дээвэр, хана нь шилээр хийгдсэн болохоор далайн амьдралтай асуудалгүй танилцана. Энэ зоогийн газар дэлхийн хамгийн сайхан зоогийн газрын нэг зүй ёсоор тооцогддог бөгөөд хавч нь амттай гэдгийг үйлчилүүлэгчид нь ярьж байлаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )