Францын нэгэн эрд дэндүү гэмээр азтай явдал хоёр удаа тохиолджээ. Тэрээр 1976 оноос хойш өнөөдрийг хүртэл өдөр бүр лото тоглож үр дүнд нь хоёр удаа азтанаар шалгарч саятан болсон байна. Ингэхдээ тэрээр тогтмол нэг л дугаараар тоглодог байсан бөгөөд түүний азын тоо нь 1996 онд 2,8 сая еврог хожиход тусалсан юм. Азтай эрийн азын тоо 15 жилийн дараа буюу өнгөрсөн сарын 29-нд эзэндээ 3 сая еврог авчирсэн байна. Түүний энэхүү аз нь 363 тэрбумд нэг тохиолддог явдал гэнэ. Тэрээр сугалаанд хожсон эхний мөнгөөрөө бизнестээ хөрөнгө оруулсан бол дараагийнхаа мөнгийг хүүхдүүдийнхээ дансанд шилжүүлэхээр төлөвлөөд байгаа гэнэ.
50 гарсан азтай эр өдөрт 1000 еврог сугалаанд зарцуулдаг бөгөөд түүний аз хүүхдүүдэд нь уламжлагдсан гэж нэгэн ярилцлагадаа дурьджээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )