Маттео Манассеро: -Тайгер Вудсын амжилтыг давтана, эсвэл эвдэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 31

Дэлхийн хамгийн залуу мэргэжлийн гольфчинтой хийсэн ярилцлагаас...

Маттео гурван настайгаасаа гольфоор хичээллэж, 13-тайдаа үндэсний шигшээд багтан, өдгөө 17 настай тэрээр дэлхийн оддын хамт тоглож байна. Мотоциклийн уралдааны мэргэжлийн тамирчин Валентино Росси 17 настайдаа дэлхийн аварга болж. 17 настай Марио Балотелли серии А-д “Интер”-д хүчин зүтгэж байна. тэгвэл мөн 17 настай Маттео Манассеро гольфын хамгийн залуу мэргэжлийн тамирчин болж дээд ажмилтуудыг эвдэж эхлээд байна.

-Олон хүмүүс гольфын спорт биш гэдэг?

-Үгүй ээ, энэ бол спорт. Биеийн хүч, анхаарал төвлөрүүлэлт, ухаан шаардсан спорт. Дээр нь тамирчний авьяас нэмэгдэж байж амжилт гаргадаг

-Тийм байж. Тэгвэл Уилл Смит, Мэтт Деймон болон Шарлиз Терон нарын тоглосон Роберт Редфордын “Баггер Вансийн домог” хэмээх кинон дээр “Гольф бол зүгээр нэг тоглоом. Хэн ч үүнд ялалт байгуулж болно” гээд ярьдаг?

-Тиймээ, гольф бол маш ширүүн өрсөлдөөнтэй спортын нэг төрөл. Түүнд хожихоос гадна хожигдсон гэсэн том хүндлэл байдаг. Тэгэхээр зарим хүмүүс үүнийг ширүүн тоглоомтой зүйрлэдэг.    

-Спорт гэхээр үүнд чинь чинь шүүгч гэж байдаггүй шүү дээ?

-Үнэхээр гольфийн талбай дээр байнгын шүүгч байгаад байдаггүй. Тэгэхээр энэ нь  тоглогчоос маш их хувийн тэвчээр, соёл, үнэ цэнэ шаардсан спортын төрөл байгаа юм.

-Жишээ нь Тайгер Вудс тэнгэрт тулсан мөнгөний төлөө тоглодог. Үүгээрээ мөнгө олох хэрэгсэл гэж ойлгож болох уу, гольфийг?

-Надад ч гэсэн өндөр бооцоотой тоглох тохиолдол их. Нэг талаасаа тийм гэж ойлгож болно. Ер нь бүх спорт амжилт гаргаснаар амьдрaлын их үүсвэрээ гэж үздэг.

-Чамайг бараг нэг настай байхдаа л гольфийн талбайд “гарч ирсэн” гэдэг?

-Яг нэг настайдаа гэдгээ би санахгүй байна. ямар ч байсан хүүхэд байхаасаа л энэ талбайд хайртай бас том тоглолтуудын бичлэгийг үзэх дуртай байсан. Харин 1997 онд дөрвөн настай байхдаа гольфтой холбогдож байгаагаа мэдэрсэн. GardaGolf Country Club-т тоглож байлаа. Италийн гольфийн од Костантино Рокка миний тоглолтыг үзэхээр ирсэн байсан.

-Тэгвэл хэзээнээс энэ нь хүүхдийн тоглоом зугаацал биш юм байна гэдгийг ухаарсан бэ?

-13-тайдаа би улсынхаа шигшээд орж ирсэн тэр өдрөөс. Энэ миний ирээдүйн мэргэжил байж болох юм байна гэж бодож эхэлсэн.

-Тэгээд сургууль баяртай харин 24 цаг талбай дээр дээр өнжье гэж үү?

-Долоо хоногт хоёр удаа бэлтгэл хийж байсан болохоор сургуулийн талаараа бодож эхэлсэн. Байнгын аялал, хилийн чанадад зоричх гээд асуудал гарч ирсэн. Эцэг эх маань ч санаа сэтгэл нь зовж байсан тул ямар ч байсан сургуулиа төгсөх хэрэгтэй гэсэн бодолтой байлаа. Сургуулиа ямартаа ч хаяагүй ээ

-Чиний дуртай цохилт?

-Богино.  Их урлаг шаардсан байдаг.

-Тэгвэл одоо ямар цохилтоо сайжруулахаар бэлтгэж байна?

- Патт. Энэ нь нүхэнд оруулах сүүлийн цохилт байдаг. Үүнийг ­Тайгер Вудс хамгийн сайн гүйцэтгэдэг. Жинхэнэ аварга төгсгөлийг сайн хийх хэрэгтэй.

-Мэргэжлийнхний дунд ороод ирэхээр юу мэдрэгдэж байна?

-Асар их бэлтгэл, сэтгэл санааны тэнцвэртэй байдал, өөрийн хяналт хэрэгтэй юм билээ. Жилийн 30 долоо хоногийг тэдэнтэй тоглож байна.  

-Ийм хугацаанд томчуудын хүрээнд амьдрах төвөгтэй юу?

-Залхахгүй ээ. Би тэр хугацааг дэлхийтэй л хамт өнгөрүүлж байна гэсэн үг.

-Мэргэжлийнхний насны зааг мэдрэгддэг үү?

-Том Уотсон одоо 60-тай. Гэтэл тэр эрчтэй хэвээрээ л байна. 50 хүрээд карьер зогсдог гэдэгтээ би санал нийлэхгүй ээ. 

-Тэгвэл хамгийн тохиромжтой нас?

-28-аас 35

-Чиний өмнө бүх зүйл нээлттэй байна. Тэгээд хэзээ Major-т түрүүлэх бол?

-Долоон жилийн дараа. 24 насандаа гэж найдаж байгаа.

- Тайгер Вудс анхны Major-т түрүүлэхдээ 24-тэй байсан биз дээ?

-Тийм ээ. Тэр амжилтийг давтана эсвэл эвдэнэ

-Танд амжилт хүсье

Бэлтгэсэн Р.Слава

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top