Гадил жимс зүрхэнд тустай

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 31

Өдөрт гурван ширхэг гадил идвэл зүрхний шигдээс тусах эрсдэл 21 хувиар багасна гэж дүгнэлтийг Английн Уоррика их сургууль болон Италийн Неаполь их сургуулийн эрдэмтэд хийснийг Би-Би-Си мэдээллээ.

Гадил жимсэнд хүний бие махбодид амин чухал кали гэдэг эрдэс бодис агуулагддаг ажээ. Энэ бодис цус өтгөрүүлдэггүй, тэрчлэн цусны даралтыг бууруулж, бие махбодь дахь усыг тэнцвэртэй байхад нөлөөлдөг байна.

Нэг гадил жимсэнд 500 хүртэл мг кали агуулагддаг ажээ. Тиймээс энэ идэвхтэй эрдэс бодисоос хоногт 1600 миллиграммыг хэрэглэвэл зүрхний шигдээс тусах аюулыг шууд 21 хувиар багасгадаг болохыг эрдэмтэд сүүлийн 50 жилийн мэдээллийг үндэслэн тогтоожээ. 

Гадил жимснээс гадна загас, самар, сүүнд кали идэвхтэй хэлбэрээр агуулагддаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top