Руандагийн удирдагч асны аминд халджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 31

Руандагийн армийн командлагч асан, генерал Фаустин Каюмбагийн амь насанд халдсан хэрэг өнгөрсөн бямба гарагт гарчээ. Тэрбээр Руандагийн Ерөнхийлөгч Пол Кагамегийн улс төрийн тавцан дахь гол бөгөөд энэ оны хоёрдугаар сараас ӨАБНУ-д ирээд байжээ. Түүнийг авлигын хэрэгт буруутган баривчлахыг оролдсон учраас ийн нуугдаж байсан юм байна. Нөхөртэйгөө дэлгүүр хэсч байх үед үл таних этгээд машин руу нь гэнэт гал нээсэн тухай эхнэр нь ВВС-ийн сурвалжлагчид ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top