Өчигдөр Малайзад нэгэн эр 45 паунд жинтэй мэлхий барьжээ. Тэрээр барьсан мэлхийгээ найздаа үзүүлэхэд 167 ам.доллараар худалдан авах санал тавьсан байна. Харин аварга мэлхий барьсан эр мөнгөө хоёр дахин нэмж өгвөл том олзоо зарна гэж хэлээд мэлхийгээ тэврэн гэртээ харьсан гэнэ.
Аварга мэлхийг худалдан авахыг хүссэн эр гэртээ харьж мөнгөө нэмээд авч ирэхэд найз нь хэдийнээ аварга мэлхийг өвчиж, махыг нь шарж хоол хийж идсэн байжээ. Харамсалтай нь олзоо ганцаараа идсэн эр аварга мэлхийний махнаас хордлого авч, одоо хөдлөх ч тэнхээгүй болсон гэнэ.
Бусдын нүд орсон юм эзэндээ хор болдог. Намгийн ногоон мэлхийгээр хоол хийж идэхийнхээ оронд улсынхаа музейд өгчихгүй ингэж хордлого болж байх ч гэж дээ хэмээн нутгийнхан нь аварга мэлхий барьсан эрийг шоолж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )