Форбс сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жил тутмын жагсаалтаа гаргажээ. Эхний гурван байрыг улс төрч эмэгтэйчүүд эзэлсэн байна.
Жагсаалтын тэргүүн байранд Германы Канцлер Ангела Меркель оржээ. Тэрбээр өнгөрсөн онд АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамагийн дараа орсон, гэхдээ өмнө нь дөрвөн удаа жагсаалтыг тэргүүлсэн байна. Мишель энэ жил жагсаалтын наймдугаарт оржээ. Өнгөрсөн жил тавдугаарт орж байсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон энэ жилийн жагсаалтын хоёрдугаарт орсон байна.
Клинтоны дараагаар Бразилийн түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч Дилма Русеф орлоо.
Харин дөрөвдүгээрт “РерsiCo" компанийн тэргүүн Индра Нооий, тавдугаарт "Facebook"-ын удирдагчдын нэг Шерил мушгисан байна. Нөлөө бүхий эмэгтэйчүүдээс хамгийн залуу нь Леди Гага байв. Тэрбээр жагсаалтын 11 дүгээрт орсон байна. Тэгвэл хамгийн өндөр настай нь Их Британийн хатан хаан хоёрдугаар Елизавета байсан бөгөөд тэр 49 дүгээрт оржээ. Тэрчлэн жагсаалтын 18 дугаарт Бейонсе, 29 дүгээрт Анжелина Жоли орсон байв. Жагсаалтад нийт 65 америк, гурван хятад, нэг энэтхэг эмэгтэй орсон байна. Нөлөө бүхий эмэгтэйчүүдийн 49 нь бизнесийн ертөнцөд, 10 нь хэвлэл, мэдээлэлд хамаарах бол 20 нь улс төрч байлаа. Хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэй 30 тэрбум долларын хөрөнгийг удирдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )