Кантри-мьюзикийн залуу од Тейлор СВИФТ өдгөө 21-тэй. Тэр өнгөрсөн онд Теннесси мужийн Нэшвиллд $1,4 саяар байшин худалдан авсан ч одоо зарахаар шийджээ. Энэхүү тоосгон байшинг 1929 онд 460 кв.м талбайд барьжээ. Дөрвөн унтлагийн өрөөтэй, таван угаалгын өрөөтэй, бүх өрөөг мебельдсэн хуучны тансаг загварын интьерертэй энэ хауст эзэн мундахгүй байх хэмээж байна. Свифт мөн Беверли-Хиллзэд $3,55 саяын үнэтэй виллатай мөн Нэшвиллд 370 кв.м талбай бүхий пентхаустай билээ.
Голди Хоун, Курт Расселл нар Номхон далайн эрэг дээр Малибу дахь байшингаа $14,749 саяар зарах санаатай байна. Тэд энэ диваажинд 20 жил амьдарсан гэдэг. Ингэснээр хосууд охин Кейт Хадсоныхоо ойролцоо Пасифик-Палисейдст байшин худалдаж авахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )