Баянгол зочид буудлын Вайн хаус бааранд буу халж суусан охидын нэг нь “Баянгол зочид буудлын ор нь аймаар гоё тээ” гэж дуу алджээ. Найзууд нь “Яаж байна” гэтэл, “Та нар орж үзээгүй юмуу, люкс өрөөнд нь усан ор байдаг ш дээ” гээд л сайрхаж гарч гэнэ. Үүнийг сонссон баарны зөөгч түсхийтэл инээд алдаж, паднусаа алдаж баахан юм хагалаадхаж. Тэр яриад байгаа усан ор нь “Женко”-гийн боссын амралтын өрөөнд л ганц хувь байдаг юм гэнэ. Ам халсан охин зүүдээ ярих гээд хулгайгаа ярив уу, эсвэл Баянголын үйлчлэгч нар “БИГ” боссынхоо өрөөг эзгүйчилж амжив уу. Ерөөсөө энэ түүх онигоо юм болуу.
Д.Зоригт. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )