Нигерт үер болж 102 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 03

Нигер улсад долоо хо­но­гийн турш тасралтгүй аадар бороо орсноос үерт автаад байна. Энэхүү байгалийн гам­шигт өртөн 102 хүн нас барсан та­лаар орон нутгийн засаг захиргаанаас нь онцолжээ. Гамшгийн бүсэд 1500 хүн орон гэргүй болсон бөгөөд хэд хэдэн гүүр болон далан усанд автсан байна. Мөн бороо цаашид үргэлж­лэн орох болно хэмээн цаг уурчид анхааруулав. Бороо­ны улир­лын үеэр тус улсад жил бүр үер болж, хүний амь эр­сэд­сээр ирсэн. Хамгийн сүүлд өнгөр­сөн сард 44 хүн үерт амиа алдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top