Попын хаан агсан, дуучин Майкл Жексоны үхэлд буруутай хэмээн дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн түүний хувийн эмч Конрад Муррийн давж заалдах шатны шүүх хурал удахгүй болох гэж байна.
Доктор Муррая “Лондон хотод болсон тоглолтын дараа тэр мэдээ алдуулагч тариа тариулахыг хүссэн би түүнийг хороохыг хүсээгүй би буруугүй” хэмээн шүүх хурлын үеэр мэдэгджээ.
Доктор Муррийн өмгөөлөгч хэлэхдээ Майкл өвчин намдаах эмэнд бүр донтчихсон, түүнийг хориглоход тэр уцаарладаг байсан гэж мэдүүлжээ. Шүүх хурал энэ сарын 8-27-ны хооронд нээлттэй болох аж.
Сэтгэгдэл ( 0 )