Сонирхолтой пластик хагалгаанууд

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 04

Орчин үед хагалгааг төрөл бүрийн зориулалтаар хүн битгий хэл амьтанд хийдэг болжээ. Ингээд сүүлийн үед хамгийн эрэлттэй байгаа шинэ төрлийн хагалгааг танилцуулая.

Зургаан толгойт булчин
Сайхан биетэй болох гэж хөлс хүч хөдөлмөрөө зарцуулах шаардлагагүй. Та хичнээн ч тарган байж болно. Хамгийн гол нь 4000-7000 ам.доллартай байхад л хангалттай. Анагаах ухааныхан энэ төрлийн хагалгааг цээжний цоолбор гэж нэрлэдэг. Цээжний цоолборыг хийхэд нэгээс хоёр цаг л ордог байна. Харин хагалгааны дараах өвдөлт хүнээсээ хамаарч долоо хоногоос сар хүртэлх хугацаанд үргэлжилдэг. Хагалгаа хийлгэснээс жил орчмын дараа харьцуулсан  зургийг авахуулжээ.



Чих үзүүртэй шовх болгох
Нью-Йоркийн пластик хагалгааны эмч, доктор Лажос Наагий домогт үндэслэн хүний чихийг шовх үзүүртэй болгох мэс заслыг санаачилжээ. Түүний мэдэгдэж байгаагаар чихийг ингэж шовх үзүүртэй болгосноор үзэмж төгөлдөр болохын зэрэгцээ хөгжим сонсож таашаал авахад эерэгээр нөлөөлөх гэнэ. Тэрээр энэ хагалгааг Унгарт танилцуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.



Эвэртэй мэт харагдуулах
Биеийнхээ хүссэн хэсгийг өөрчлөхөд асуудалгүй боллоо. Өөрчлөхийг хүссэн хэсгийнхээ арьсан доороо суулгац хийлгэх юм. Харин таны харж байгаа энэ хагалгаа эрсдэл ихтэй. Өөрөөр хэлбэл суулгац нь хөдлөх, халдвар орох, мэдрэлд нөлөөлөх зэрэг  сөрөг  талтай. Үнийн хувьд суулгацаас хамаарч харилцан адилгүй байдаг.

Нохойны арьс татах хагалгаа
Ер нь нохойд энэ төрлийн хагалгаа хэрэгтэй юм уу даа? гэж уншигч та бодож байгаа байх. Хүссэн нэгэн нь хагалгаанд орж байхад нохой яагаад хагалгаанд орж болохгүй гэж гоо сайхны эмч нар ярьж байна. Хөгшин нохойны унжсан завьж, төрөөд сул унжсан арьс зэргийг 100-200 доллартай байхад л татуулчихна. Амьтны эрх хамгаалагчид энэ талаар мэдээлэл хийгээгүй байгаа юм. Бразил, АНУ болон Европын цөөнгүй улсад энэ төрлийн хагалгаа газар аваад байгаа бөгөөд гоо сайхандаа анхаарал хандуулсан нохойны тоо нэмэгдэж байгаа.



Хэл салаалах
Могой шиг салаа хэлтэй болгох энэ хагалгааг лазераар хийдэг. Хэлийг ингэж салаалж болж байгаа юм чинь хамар, хөхний хэлбэрийг өөрчилж болно гэж зарим нэгэн нь үзэж байгаа ажээ. Харин хэлээ салаалсан тохиолдолд эхэндээ хэцүү ч дасаад ирэхийн цагт сайхан гэдгийг хагалгаа хийлгэсэн залуус хэлсэн байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top