100 жилийн түүхтэй машиныг сэргээн засварлалаа

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 04

Жей Лено хэмээх эр автомашинд үнэхээр сонирхолтой нэгэн ажээ. Тэрээр сонирхолдоо хөтлөгдөн 1909 онд бүтээгдсэн, цахилгаанаар ажилладаг "Вакеr" машиныг дахин шинээр иж бүрэн сэргээн засварласан байна. "Өндөр настай" зүйлсийг олж, сэргээснээр зөв зүйтэй, ашигтай санаа хүнд төрдөг гэдгийг баталсан / Эйнштейний бүтээсэн хөргөгч гэх мэт/ жишээ нь "Вакеr" машин болсон юм.  Тахир голгүй, хий хэрэглэдэггүй, утаагүй, засвар шаардлагагүй, чимээ шуугиан гаргадаггүй "Вакеr" машиныг АНУ-ын Охио мужийн Клевланд хотын иргэн Волтер Бэйкер зохион бүтээсэн ба уг машин нь Тhomas Edison-ы анх бүтээсэн шүлтлэг батарейгаар ажилладаг машин юм байна.
Jау өнөөг хүртэл Еdison-ы батарейг хэрэглэдэг бөгөөд  нэг удаад ойролцоогоор 100 миль замыг туулдаг байна.  Энэ машины дээд  хурд нь цагт 25 миль боловч энэ нь орчин үеийн цахилгаанаар ажилладаг машинтай бараг л ижил юм.
Урьд нь Неnry Fоrd хийгээр ажилладаг, хямд төсөр машиныг олноор  үйлдвэрлэн гаргаж байсан бол "Вакеr" цахилгаанаар ажилладаг машин нь АНУ-ын зах зээлийн 38%ийг эзлэхүйц хэмжээгээр үйлдвэрлэгддэг байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top