Хөхний хорт хавдрын шинж тэмдгийг хэрхэн мэдэх вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 04

Эмэгтэйчүүдийн ердөө 35 хувь нь л хөхний хорт хавдрын шинж тэмдэг өөрт нь байгаа эсэхийг байнга шинждэг бол 23 хувь нь хааяа, үлдсэн нь огт шинждэггүй гэнэ.

Хөхний хорт хавдар судлалын нэгэн төв 18-64 насны 2005 эмэгтэйг судалгаанд хамруулжээ. Судалгаанд хамрагдагсдын гуравны нэг буюу 37 хувь нь хөхөө тогтмол шинждэггүй бөгөөд хэрхэн шинжих, ямар шинж тэмдэг илэрдэг болохыг огт мэддэггүй гэж хариулсан байна. Британид жил бүр ойролцоогоор 46000 эмэгтэй хөхний хорт хавдартай болох нь тогтоогдож байгаа нь хамгийн их тархацтай хорт хавдарт тооцогдож байна. Хөхний хорт хавдрыг эрт оношлох нь эмчилгээний үр дүнд шууд нөлөөлнө. Хөхөө шинжих нь тийм ч төвөгтэй биш бөгөөд ердөө хэвийн үедээ хэрхэн харагддаг, ямар байдгийг нь л мэдэж байх хэрэгтэй. Дээрхи төвийн судалгаагаар хүмүүс хөхөө шинжиж байх үедээ зарим нэг шинж тэмдгийг андуурдаг болохыг тогтоожээ. Жишээлбэл, эмэгтэйчүүдийн ихэнхи нь буюу 88 хувь нь хөх бэрсүүтэй байвал өвчтэйн шинж гэж үзэж байхад, 12 хувь нь арьс таталдаж үрчийх болон хонхойх зэрэг арьсан дээр гарах өөрчлөлтийг өвчний маш ноцтой шинж хэмээн үзэж байв. Харин 7 хувь нь хөхний товчинд өөрчлөлт гарвал эмчид хандах хэрэгтэй гэсэн бол ердөө тавхан хувь нь хөхний хэлбэр, хэмжээ өөр өөр байвал хорт хавдар туссан байж болох талтай гэж хариулжээ.

Өвчний үед илрэх өөрчлөлтүүд ба шинж тэмдгүүд

Хэлбэр ба хэмжээ- хоорондын зай, нэг нь нөгөөгөөсөө том юмуу доор байх

Арьсны байдал- таталдаж үрчийх юмуу хонхойх

Хөхний товч- нэг товч нь гарахгүй болох г.м

Шингэн юм гарах- хөхнөөс цусархаг шингэн гарах

Хөхний товч болон ойролцоох хэсгүүдээр нь туурах мөн хуурайших

Хөх болон суганд бэрсүү үүсэх

Сарын тэмдэг ирсний дараа хөх удаан хугацагаар хатуурах юмуу бэрсүүтэх

Сарын тэмдгээс хамааралгүйгээр хөх болон суганы орчмоор өвдөх г.м

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top