Төрөөд удаагүй ч Викториа Бекхам загвараас хоцрохгүй гэсэндээ дэлгүүр хэслээ. Ингэхдээ тэрээр өндөр өсгийтөөсөө хагацаж, гурван хүүгээ хөтлүүлэн, ганц охиноо тэвэрч байсан юм. Тэрээр хүүхдүүддээ өнгөлөг, загварлаг хувцаснууд сонгож бөөндсөн гэнэ.
Викториа Бекхам өөрийн твиттертээ: Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх үнэхээр сайхан байдаг гэж бичжээ. Мөн өөрийн гэр бүлийн бүх гишүүдийн нэрийн өмнөөс “Spice girls” хамтлагийн экс гишүүн Мел Бидээ ээж болсонд нь баяр хүргэсэн юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )