“Голдман сакс”-ыг шүүхэд өгчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 05

       

Таван толгойн IPO хийх гадаадын банк санхүүгийн байгууллагаар Америкийн “Голдман сакс” банк шалгарсан билээ. Тэгвэл энэ банкны талаар анхнаасаа л хэл ам сонсогдож байв. Америкчууд санхүүгийн хүнд байдалд ороход тус банк нэлээд нөлөөлсөн гэдэг. Саяхан Америкийн эрх баригчид дэлхийн хэмжээнд дээгүүрт тооцогддог 17 томоохон банкыг шүүхэд өгөхөөр болсон байна. Учир нь тэдгээр банкууд моргежийн үйлчилгээгээр бүрдүүлсэн мөнгөө ихэнхийг нь “салхи”-нд хийсгэсэн гэнэ. Өөрөөр хэлбэл үр ашиггүй зарцуулж, ихээхэн өрийн сүлжээ үүсгэжээ. Ялангуяа барилга орон сууцны салбарт алдагдал ихтэй  болсон байна. Тэдгээр шүүхэд дуудагдсан банкуудын тоонд “Голдман сакс” хамгийн түрүүнд багтсан бөгөөд араас нь “Barclays”, “HSBC” зэрэг нөлөө бүхий банкууд жагссан байна.

Х.Тулга

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top