Домогт тамирчин гаж донтон байж таарчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 05

"Их дуулга"-ын цуврал тэмцээнд 15 удаа түрүүлсэн домогт тамирчин Боб Хьюитт гаж донтон байж таарчээ.

Нэрээ теннисний алдрын танхимд мөнхөлсөн Хьюитт бага насны охидыг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдсан байна.

Түүний бузар үйлдлийн тухай дөрвөн бүсгүй зэрэг нэхэмжлэл гаргаж, шүүхэд хандсан юм. Бүсгүйчүүдийг 10-14 настай балчир байхад нь Хьюитт теннис зааж өгч буй нэрийдлээр хажуудаа байлгахдаа хүчирхийлсэн ажээ.

””Тэр миний жаргалтай амьдралыг үгүй хийсэн”” хэмээн нэгэн хохирогч бүсгүй мэдэгдсэн ч яагаад хэрэг явдлыг олон жилийн дараа дэлгэн тавих болсноо тайлбарлахаас татгалзжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top