Xapaa муудаж, хузүү толгой хөшиж өвдөх нь компъютер дээр ажилладаг хүмүүсийн жирийн өвчлөл болжээ. Иймд өөрөө өөрийгөө энэ өвчлөлөөс хамгаалахын тулд нүдний ядаргаа тайлж, хараа муудахаас сэргийлэх дасгалууд хийж байх хэрэгтэй. Гэхдээ эдгээр дасгалыг бүгдийг нь хийх албагүй. Өөртөө тохиромжтой гэсэн аль нэгийг нь сонгоод хийгээрэй. Өдөрт 2-6 удаа хийвэл үр дүнгээ өгнө.
- Эгц урагшаа 2-3 секунд ширтэнэ. Дараа нь хуруугаа нүднээсээ 10 см хэртэй холдуулаад 3-5 секунд ширтэнэ. Гараа буулгаад ахиад алсыг ширтэнэ. 10-22 удаа давтаарай
- Харандаа эсвэл бал бариад гараа сунгаад харандаа хамрын үзүүр рүү ойртуулахдаа харц салгалгүй ширтэнэ. 10-12 удаа давтана
- Цонхны шилэн дээр 3-5 мм хэртэй жижиг цаас наана. Харцаа цонхны цаана, алсадбайгаа зүйл дээр төвлөрүүлээд буцаахдаа цонхон дээрх цаасруу ширтэнэ. Дасгалыг 10-12 удаа хийнэ
- Нүдээ наймын тоо зурж байгаа мэт эргэлдүүлэн амьсгалын хэмнэлтэйгээ удаан нээнэ
- Наймын тоог зурахдаа чанх урагш, босоо, хэвтээ чигт хийнэ. Чиг бүрт 5-7 удаа давтаарай
Сэтгэгдэл ( 0 )