Бямба гарагт Япон тэнгист үүссэн "Талас" хар салхи тус улсын баруун хэсгийг дайрч найман хүний аминд хүрэв.
Салхины хурд дээд тал нь цагт 140 км хүрч байгаа ч шилжилт удаантай байгаа аж. Тиймээс их хэмжээний ширүүн бороо дагуулж, үүний улмаас үер буун хөрсний нуралт үүсээд байна.
Гамшиг аажмаар хүрээгээ тэлж нутгийн баруун болон хойд хэсгийн 18 муж, тосгодыг нэрвэжээ. Одоогоор 33 хүн сураггүй алга болж, 94 хүн бэртэж гэмтэн, 73 мянга гаруй өрх цахилгаангүй болж, 450 мянга гаруй хүн орон гэрээ орхин хоргодох байранд шилжжээ.
Шинэ Ерөнхий сайдыг энэ гамшиг болон гуравдугаар сарын цунамитай холбоотой бэрхшээлүүдийг түвэггүй давна гэдэгт Япончууд итгэлтэй байна. Учир нь тэрбээр томоохон сонинуудын явуулсан санал асуулгын дүнгээр ард түмнийхээ 67 хувийн дэмжлэгийг аваад байгаа юм.
Ийнхүү Ё.Нода гурван хүн тутмын хоёрынх нь саналыг авч унаад байсан гүйцэтгэх засаглалын нэр хүндийг сэргээж чаджээ. Өмнөх Ерөнхий сайд Н.Каны үед 19 хувьтай байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )