Fact: Чингис хаан -Би дэлхийг эзлээгүй. Mорь хаашаа аваад давхина би тэнд оччихдог байсан

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 05

01.          Орчин үеийн танкнаас хамгийн үнэтэй нь францын «Леклерк». Үнэ нь ойролцоогоор найман сая доллар.

02.          Израилийн «Меркава» хэмээх танк нэг буудалтаараа 120 мм-ийн 500 ам.долларын үнэтэй сумаар бууддаг.

03.          Т-55 болон Т-62 зэрэг механик танкийг уулын оргил руу хурдлуулан давхиулахад жолооч нь хэдхэн хормын дотор овоо кг хасагддаг.

04.          Пакистаны баруун умард хэсэгт хилийн “Танк” хэмээх хот байдаг.

05.          Английн «Челленжер-2» нь дэлхий дээрх цорын ганц кофе буцалгагч байрлуулсан танк.

06.          Нэг ийм яриа байдаг. “-Цэргийн алба хаасан хүн циркт очоод инээдэггүй” гэж.

07.          Монголд цэргийн алба хааж байсан орос цэргүүдийн дунд нэг ийм яриа байжээ. “-Тахиа бол шувуу биш. Монгол бол хилийн чанад биш”

08.          Хятадын танкийн нийслэл бол ӨМӨЗО-ны Баотоу хот юм. Хуучин ЗХУ тэдэнд аварга үйлдвэрийг байгуулж өгчээ.

09.          Тулаанд орохын өмнө Юлий Цезарь цэргүүддээ дайсных нь талаар элэг хөшөөм онигоог ярьж өгдөг байжээ.

10.          ...нэг белорусь-энэ бол партизан, хоёр белорусь-партизаны отряд. Харин гурван белорусь-урвагчтай партизаны отряд болдог.

11.          Америкийн «Абрамс» танкийн эцэг нь Филипп Летт (Philipp Lett).

12.          Энэтхэгийн танкийн нийслэл нь Ченнай хот юм. Өмнө нь тэнд Т-72-ийг бүтээж байсан бол өдгөө Т-90С-г үйлдвэрлэхээр зэхэж байгаа.

13.          1991 онд ЗХУ-ын задрахад нийтдээ 77.000 танк бүртгэгдэж байв.

14.          Пулеметийг бүтээснийг мэдсэн Данийн хаан айдаст автан “-Тэр зүйл бол миний эзэнт гүрнийг ердөө хагас цагийн дотор л шүршээд үгүй хийнэ” хэмээн хэлж байжээ.

15.          Чингис хаан: “-Би дэлхийг эзлээгүй. Mорь аваад хаашаа давхина би тэнд оччихдог байсан”.

16.          1917 онд Оросын армид эмэгтэйчүүдийн “үхлийн батальон” байгуулагдаж байв

17.          Япoны самурай зөвхөн аймхай хулчгарууд л галт зэвсэгийг бүтээсэн гэж үздэг байжээ.

18.          1812 онд Москваг шатаөж байхыг алсаас харсан Атаман Платов дончуудыг “-Мундаг эрс. Одоо та нар надад тэр Бонопартыг үхсэн эсвэл амьдаар нь барьж ирвэл би тэр баатарыг охинтойгоо гэрлүүлнэ“ хэмээн магтаж үг амлаж байсан гэдэг.

19.          Наполеон Бонапарт: “-Хүмүүсийн тухай ихийг мэдэх тусам нохойг ихээр өрөвдөх юм”.

20.          Хамгийн анхны автомат сумлагчийг Оросын Т-64 танканд суурьлуулж байжээ.

R.Slava

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top