Нохой бодол уншдаг

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 06

Ноход бидний юу бодож байгааг мэддэг аж. Олон жилийн турш биологичид хүний дөрвөн хөлтэй найзыг судалсны дүнд ийм дүгнэлтэд хүрчээ. Флоридагийн их сургуулийнхан хүн төрөл төрөгсдөөсөө илүү нохойтойгоо сайн харилцаатай байдаг гэв. Учир нь хүний хамгийн сайн нөхөр эзнийхээ үг яриа болон дохио зангааг харцнаас нь ойлгож чаддаг аж. Нохой энэ чадвараа хүний ойр орчимд олон мянган жил амьдрах явцдаа олж авчээ.

Флоридагийн их сургуулийн судлаачид уг гарвал адил чоно, нохойг харьцуулан судалжээ. Тэгэхэд нохойн дээрх чадвар чонод байхгүй байв. Нохой соёлт орчинд амьдарч илүү ухаажиж буй хүний хажууд амьдрахдаа хүнээс дутахааргүй оюун ухаан нь хөгжиж байгаа аж. Энэ нь нэг ёсны байгалийн шалгарал бөгөөд үүний илрэл нь эзнийхээ бодлыг царайнаас нь уншиж чаддаг болсон явдал юм.

Энэ чадвар хойч үед нь уламжлагдсаар өнөөгийн ноход илүү ухаалаг болжээ. Тэд эзнийхээ нүүрний хувирал болон нүдийг хэдхэн секунд хараад л баяртай эсвэл уйтгартай байгаа зэрэг бүхий л төлөв байдлын талаар ерөнхий ойлголт авдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top