Усны цоргоноос нефть гарлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 06

Гүржийн  Батуми хотын орон сууцнуудын цэвэр усны цоргоноос нэг өдрийн турш  нефть гарсан байна.  Үүний улмаас цэвэр усны хоолой, угаалгын машин дахин ашиглах боломжгүй болж, хотын оршин суугчид борооны ус ундандаа хэрэглэжээ. 
 Усны цоргоноос гарч байсан өтгөн хар зүйлийг анхандаа хотын оршин суугчид бохир  гэж андуурч байсан ч  шинжилгээнд илгээхэд  газрын тос болохыг  тогтоосон байна.  Газрын тосны орд  газрын хана нурж, хотын усан санд орсны улмаас ийнхүү  нэг өдрийн турш  цэвэр усны цоргоноос нефть урссан талаар  өнөөдөр  “BBC ”-с мэдээллээ. 
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top