Путины заль мэх

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 08

ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин Москвад залуучууд болон олон нийттэй уулзахдаа “АНУ бол дэлхийн эдийн засгийн шимэгч, тэд Америк ногоон доллараараа дамжуулан манай гарагийн санхүүгийн зах зээлийг багалзуурдаж, дэлхийн эдийн засагт заналхийлж байна. АНУ хүн төрөлхтөнд аюул гай тарьж, бидэнд зовлон хүндрэл учруулж байна” гэж АНУ-ыг муулсан мөртлөө удалгүй, АНУ-ын ерөнхийлөгч “Барак Обамад цахилгаан утас илгээхдээ “Нүдээ олсон арга хэмжээ авлаа” хэмээн түүний бодлогыг сайшаан хэлжээ.

 

Путин хоёр нүүр гаргаж, заль ов мэх хэрэглэж байгаа бололтой. Түүний тухай Английн BBC телевиз “В.Путин бол Америкийн үнэт цаас болон үнэт эдлэлийн хувьцаа эзэмшигч тэрбумтан” болох талаар мэдээлэв. Путин АНУ-ын зах зээлээс ихээхэн валют олдог томоохон хөрөнгөтөн бололтой.

Тэр Ирак, Ливи мэт улс орныг өнгөн дээрээ дэмжиж байгаа мэт дүр үзүүлж, цаагуураа сөрөг мэдэгдэл хийдэг боловч Үнэндээ АНУ-тай дуу хоолой нэгтэй байж, АНУ-ын олз ашигнаас хувь хүртдэг бололтой. Харин Орос оронд үндэсний үйлдвэрлэл унаж, хөдөө аж ахуй сүйрч, ард түмний амьдрал нэн ядуурч байна, магадгүй энэ нь нэгэн цагт ЗХУ нуран унасан шиг ОХУ-ыг ч тийм замнал хүлээж мэдэх юм.

 Эх сурвалж: “Хөх толбо”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top