10 саяын хамар

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 02


“Гурван охин” хамтлагийн “Ноt Disco” дууны клипийг үзсэн хүмүүс хамтлагийн  ахлагч Солонгоогийн  өөрчлөгдсөнийг ам булаалдан шагшиж байна. Монголдоо олны танил болсон бүсгүйчүүдээс гоо сайхны мэс засалд орсон хэдий ч ”Ороогүй нь дээр байж дээ” гэж өмнөөс нь харамсмаар олон хүмүүс байж л байдаг. Харин  Соло ёстой л төрөл арилжсан мэт хөөрхөн болж, олон хүүгийн зүрхийг эрхгүй татав. Охид бүсгүйчүүд түүнийг хаана ийнхүү мэс засалд орсныг олж мэдэх гэж хөөцөлдөж буй энэ үед Монголын хамгийн олон уншигчтай “Сэрүүлэг” сонин содон мэдээ дуулгав. Соло “Бүдүүн мисс” киногоороо танил болсон алдарт жүжигчин Ким А Жүний үйлчлүүлсэн эмнэлэгт хамраа өндөрсгүүлж, шанаагаа хусуулан, эрүүгээ уртасгасан бөгөөд 2 талын зардал мөнгө гэсээр 10 сая төгрөг үрсэн байна. Өөрөө энэ талаар тун чиг нууцалж, үгүйсгэж байсан боловч сэтгүүлчид дэлгэж орхилоо.
Г.Сэндэр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top