Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов "Известия" сонинд ярилцлага өгчээ.
-Олон улсын шатрын холбооны /ОУШХ/ ерөнхийлөгчийн хувиар дэвшүүлсэн зорилтуудаас одоо хамгийн чухал нь юу байна вэ?
-ОУШХ асар олон чиглэлээр хөгжиж байгаа ч нэлээд хэдэн төсөл, тэдгээрийн дотор, “Дунд сургуульд шатрын хичээл оруулах” хөтөлбөр онцгойлон авсан. Шатрын хичээл оруулах талаар бид тодорхой үр дүнд хүрсэн. Төслийг Турк, Армян, Словени зэрэг улсад хэрэгжүүлээд аль хэдийн эхэлсэн байгаа. Тайланд, Вьетнам, Израильд хэрэгжүүлэх гэж байна. Удахгүй Энэтхэг, Хятад болон бусад улстай гэрээ байгуулна. Одоо 500 сая хүн шатар тоглож байна. Бид энэ тоог нэг тэрбум хүргэмээр байна. Шатар тоглодог хүн хичнээн олон болно төдий чинээ манай дэлхий ухаалаг, шударга болно. Яагаад заавал нэг тэрбум гэсэн гэвэл энэ нь дэлхийн үйл явдалд үзүүлэх нөлөө нь эрс мэдэгдэхүйц болох тоо юм. Эцэст нь, бид шатрыг олимпийн албан ёсны хөтөлбөрт оруулах эрхийг олж авах талаар багагүй амжилтад хүрсэн.
-Филиппиний Үндэсний олимпийн хороо Олон улсын олимпийн хороонд /ОУОХ/ захидал илгээж, шатрыг олимпийн хөтөлбөрт оруулахыг хүсчээ. Бусад улсын олимпийн хороодоос тийм хүсэлт тавиагүй байна. Цаашид энэ талаар юу хийхээр төлөвлөж байна?
-Филиппинээс гадна Энэтхэг, Тайланд, Мьянма манай санаачилгыг дэмжсэн байгаа. Хуучин зөвлөлтийн бүгд найрамдах улсууд бас дэмжсэн. Энэ бол гинжин урвалын ердөө эхлэл. Удахгүй ОУШХ-ны гишүүн 170 улсын дийлэнхийн ҮОХ-ны дэмжсэн захидлыг ОУОХ авна.
Бидэнд энэ ямар хэрэгтэй юм бэ? ҮОХ-той ажиллахад дээд зэргийн анхаарал тавихыг хүссэн ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Роггегийн зөвлөгөөг бид хэрэгжүүлж байна. Өвлийн олимпийн наадмын хөтөлбөрт шатрыг оруулахыг илүүтэй хүсч буй ямар улс байгааг бодоод үзье. Юуны түрүүнд, олимпийн наадам онцгой амжилт үзүүлж чаддаггүй, медаль ч авч чаддаггүй орнуудыг нэрлэж болж байна. Өөрөөр хэлбэл, Ази, Африкийн орнуудын дийлэнх нь манай хүсэлтийг дэмжих байх. Хамгийн сонирхолтой нь олимпийн хөтөлбөрт шатрыг оруулахыг Ази, Африкийн зах зээл рүү чиглэсэн маркетингийн бодлого боловсруулахгүй байж чадахгүй байгаа ОУОХ өөрөө сонирхож байгаа.
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Орос улс дөрөвдүгээр байр эзэлсэн гол шалтгаан таны бодлоор юу вэ?
-Үүний... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )