Бейонси: Би үргэлж л 30 настайдаа хүүхэдтэй болно гэж хэлдэг байсан шүү дээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 10

Жэй-Зи болон Бейонси нар 2009 онд Барак Обамаг Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүндэтгэлийн баяр дээр "Atlast" хэмээх дуугаа өргөсөн бөгөөд энэхүү дуун дээр Ерөнхийлөгч, өөрийн эхнэртэйгээ бүжиглэсэн юм. Тэд уран бүтээлчдээс Ерөнхийлөгчид ая дуугаа өргөсөн анхны дуучид юм. Бейонсиг Ерөнхийлөгч өөрийн баяр дээр дуулахыг урьсан нь түүнийг ямар их авьяастай гэдгийг илэрхийлэх биз. Бейонси бол байнга хувьсаж, хэзээ ч шантралгүй хөдөлмөрлөж чаддаг нэгэн. Нэгэн сэтгүүлч "чиний дуу байнга л нэгдүгээр байранд явах юм. Уран бүтээлээ хийгээд удаж байгаа хэрнээ л чи яг л шинэ юм шиг гялалздаг" гэхэд тэрээр "Хөдөлмөр" хэмээн ганцхан үгээр хариулсан юм. Тэрээр саяхан МТV Video хөгжмийн шагнал гардуулах ёслол дээр бие давхар болсноо зарласан. Үүний маргааш Бейонси Твиттер хуудсандаа хамгийн олон үзэгчтэй одоор шалгарсан байна. Түүнийг бие давхар болсноо зарласны маргааш нь СNN-ийн сурвалжлагч алдарт Пирс Морган түүнээс ярилцлага авсан байна. Энэхүү ярилцлагадаа тэрээр "би үргэлж л 30 настайдаа хүүхэдтэй болно гэж хэлдэг байсан шүү дээ. Хэлсэн минь биелж байна. Харамсалтай нь би уран бүтээлээсээ түр завсарлах хэрэгтэй боллоо" хэмээн ярьжээ. Тэрээр есдүгээр сарын 4-нд 30 нас хүрсэн бөгөөд түүний нөхөр алдарт реппэр Жэй-Зи одоо 42 настай. Энэ бол тэдний анхны хүүхэд бөгөөд алдарт хосууд маань одоогоор гэр бүлийн амьдралдаа илүү анхаарал хандуулж хэсэг хугацаанд уран бүтээлээ хойш тавихаар шийдэцгээсэн гэнэ. Бейонси тус ярилцлагандаа нөхрөө, "Тэр бол гайхалтай хүн" хэмээн тодотгоод, нөхрийнхөө талаар болон хэзээ анх хос болсон тухайгаа илэн далангүй ярьсан байна. "Жэй бид хоёр уран бүтээлээ байнга зөвлөлдөж, хамтран ажилладаг хэдий ч хэзээ ч энэ нь бидний хувийн харилцаанд саад болж байгаагүй" гэсэн юм. Түүний нөхөр Жэй-Зи Кэни Уэсттэй хамтарсан "Watch the Throne" дуугаа өөрийн эхнэртэй зориулан гаргасан байна.

Эх сурвалж: Амралтын шуудан сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top