Голландын иргэн 42 настай эмэгтэй 62 настай эрд "хайртай" гэж хэлснийхээ төлөө баривчлагджээ . Тодруулбал, Голланд эмэгтэй өөрийн хайр сэтгэлийг илэрхийлэхийн төлөө 65.000 удаа “дурлалт залуу”-руугаа залгасан нь хүнийг залхааж, аргагүйн эрхэнд цагдаад баривчлуулсан байна. Хайрандаа умбасан бүсгүйн гэрээс компьютерт холбосон хэд хэдэн гар утас олджээ. Цаашид энэ үйлдлээ зогсоохгүй бол хүний эрхэнд халдсан, айлган сүрдүүлсэн гэх үндэслэлээр түүнд хуулийн хариуцлага тооцох болсон байна.
Дашрамд дурдахад, өдөр шөнөгүй залгаж, өөрийн амар амгалан байдлыг алдагдуулдаг эмэгтэйтэй “дурлалт эр” ямар ч харьцаагүй гэдгээ баталсан бөгөөд энэ хэргийг яаралтай шийдэж өгөхийг Роттердамын цагдаа нараас хүсчээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )