Нэг сартай охин жирэмсэлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 12


 Саудын Арабт сарын өмнө мэндэлсэн нэгэн охин жирэмсэн болжээ. Төрөөд сар хүрээгүй байхдаа охин бөөлжиж, бие нь өдрөөс өдөрт муудан гэдэс нь томорч байсан бөгөөд охиныг бүх төрлийн шинжилгээнд хамруулсан байна. Улмаар ЭХО-д харахад охиныг жирэмсэн болохыг нь тогтоосон гэнэ. Өөрөөр хэлбэл охин гэдсэнд байхдаа ихэр байсан бөгөөд ургийн хөгжлийн явцад ихэр нь нэгнийхээ хэвлийд орсон байжээ.  

Нэг сартай охиныг жирэмсэн болохыг нь тогтоосон эмч нар  тэр даруй хийсвэр хагалгаанд оруулан “хүүхдийг” нь буюу ихрийн өрөөснийг нь авсан байна. Түүний хагалгаа ойролцоогоор гурван цаг үргэлжилсэн бөгөөд  өнөөдөр охины бие сайжирч байгаа юм.

А.Баярмаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top