“Локомотив” багийн сүүлчийн гишүүн Александр Галимов нас барлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 12

Энэ сарын 7-нд  Оросын гурван удаагийн аварга, “Локомотив” багийн шилдэг 27 хоккейчин энэ улирлын эхний тоглолтоо хийхээр Беларус руу нисч яваад  Москвагаас 250 км зайд өндөр авч чадалгүй явсаар Ижил мөрнөөс эх авдаг Туношна голд унасан билээ. Аймшигт ослоос амьд үлдсэн  “Локомотив Ярославль” клубын хоккейч Александр Галимов өнөөдөр амьсгал хураажээ. А.Галимов хүргэгдэж ирэхдээ 90 хувийн түлэгдэл, битүү шарх, үе мөчний хугарал гэх мэт ноцтой шархтай байснаас гадна амьсгалж чадахгүй байсан байна. Онгоцонд сууж явсан 45 хүний 43 нь ослын газарт нас барсан ба тэдгээрийн 26 нь “Локомотив”-ийн тоглогчид байсан юм. Мөгөөрсөн хоолой шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн Галимов эмч нарын хяналтад байсан ажээ. Эмч нар мэс заслын үр дүнгийн талаар урьдчилан мэдэгдэл хийхээс татгалзсан аж.
Галимовын хамт ослоос амь гарсан нисэх багийн гишүүн Александр Сизов Москвагийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба бие нь хүнд байгаа ч аюул ард хоцорсон гэж эмч нар мэдэгдсэн байна.

Б.Эрдэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top