ЯК-42-ын ослоос ганцаараа амьд үлдсэн А.Сизов ухаан орлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 14

Улирлын тоглолтоо хийхээр Беларусс руу нисэж явсан Оросын гурван удаагийн аварга, “Локомотив” багийн шилдэг  хоккейчдийн сууж явсан  Як-42 онгоцны нислэгийн багийн гишүүн Александр Сизов ухаан оржээ.  Түүний биеийн 15 хувь түлэгдэж, хоёр гар нь хугарснаас гадна гавлын яс болон цээжиндээ гэмтэл авсан юм. Сэхээн амьдруулах тасгаас түүнийг энгийн тасаг руу шилжүүлсэн бөгөөд Склифосовскийн эмнэлэгт ойрын хэдэн сардаа эмчлүүлэх аж.

Б.Эрдэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top