Ш.Сайхансамбуу: “Ерөнхий сайд Сү.Батболд 1998 онд Тавантолгойг авсан, би өрсөлдөөд дийлээгүй”

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 17


    Ойрын үед сонин болгонд нүүр дүүрэн ярилцлага өгч байгаа Ш.Сайхансамбуу гишүүн Монголын улс төрийн томчуудыг ёстой л “магтан матна” гээч болж байна. Ерөнхий сайд Сү.Батболд Монголын хамгийн баян хүмүүсийн нэг боловч бизнесмен гэж хэлүүлэхээс ихэд цааргалдаг. Харин  Сайхансамбуу нэгэн үед төрж гарсан бизнесменийн хувьд ерөнхий сайдыг Монголын хамгийн том ордуудад хувь эзэмшиж, манай улсаас анхны долларын тэрбумтнаар тодорч “Форбес” сэтгүүлд бичигдэхэд ойртож яваа хүн гэдгийг нь зарлалаа. Тэрээр “Таван толгойг Батболд 1998 онд авсан. Би өрсөлдөөд мөнгөгүй дийлээгүй авч чадаагүй юм. Эхлээд Монгол хүнд байж байгаад дийлэхээ байхаараа буцааж Австралийн BHP авсан ч нүүрсний үнэ өсөхгүй байна гээд буцаасан. Тэрийг нь л авсан. Хадгалж хадгалж байгаад төрд буцааж өгөөд 4%-ийг нь “Энержи ресурс” аваад явж байна. Хэрвээ “Бороо гоулд” руу Батболд орж канадуудыг оруулж ирээгүй бол өнөөдөр Тавантолгой, Оюутолгой руу гадныхан орж ирэхгүй” гэж “Сэрүүлэг” сонинд ярилцлага өгчээ. Сайхансамбуугийн хэлснээр бол “Бороо гоулд”-ын өнөөгийн маргаан, тарьж орхисон балаг манай ерөнхий сайдтай шууд хамаарч таарлаа шүү.
Р.Зоригт Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top