Дани улс анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 17

  Дани улсад уржигдар парламентийн сонгууль болжээ. Энэ удаагийн  сонгуулиар зүүн-төвийн үзэл баримтлалтай “Улаан блок” эвслийнхэн ялалт байгуулж,  арав гаруй жил ноёлсон либерал-консерватид нам ялагдал хүлээсэн байна. Тус улсын “DR” телевизээр мэдээлснээс үзвэл “Улаан блок” нам 50,2 хувийн санал авч парламентад 89 суудалтай болжээ. Тиймээс Данийн Засгийн газрыг 44 настай Хелле Торнинг-Шмит гэдэг эмэгтэй тэргүүлэх болов. Тэрбээр Дани улсын түүхэнд анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон байна.

Х.Тулга  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top